30 насны хямрал: “Сэтгэл гутралд нас, хүйс хамаагүй”

Odna
6 min readSep 19, 2022

--

Шинэ газар нүүж ирснээс хойш надад бүх юм утгагүй санагдаад, тархи толгой амрахгүй машин шиг их юм бодоод эхэлсэн. Сэтгэл байнга түгшээд л… Өөртөө итгэлгүй болж, өөрийгөө голоод эхлэхээр бүх зүйл новш санагддаг юм билээ. Өнгөрсөн амьдрал утга учиргүй, ирээдүй тун бүрхэг харагдаад. Тэгээд сэтгэл хямрахаар дагаж бие хямарчихна… Байнга ядраад, хэчнээн унтсан ч ханахгүй, нозоорсон үлбэгэр байдаг байсан.

Тэгээд яахаа мэдэхгүй, юу ч хэлж ярихгүй, дотроо баахан хямарч яваад хайртай хүнээ их зовоосон. Мэдрэмжээ гаргахгүй, таг түгжихээр байдал улам дордож байсан. Өөрөөсөө гадна дэргэдэх хүнээ зовоож эхэлсэн учир ямар нэгэн шийдэл хайх хэрэгтэй болсон. Удалгүй найз залуудаа бага багаар мэдрэмжээ гаргаж, ярилцаж, хамтдаа шийдэл хайж эхэлсэн. Өөрийгөө хүлээн зөвшөөрч эхэлсэн. Өөртэйгөө, найзуудтайгаа ч бас ярилцаж эхэлсэн. Яагаад байгаагаа, юу гэж бодоод байгаа гаргаж эхэлсэн. Хамгийн гол нь надаас бусад миний дотнын бүх хүн миний энэ сул дорой байдлыг хүлээн зөвшөөрч, ойлгож байсан. Ганцхан би л өөртөө хатуу хандаж, ийм хэврэг байгаадаа өөрийгөө үзэн ядаад байсан юм билээ. Ингээд өдөр ирэх бүр байдал хамаагүй сайжирч эхэлсэн…

Нэг өдөр “Өөрийгөө голоод, байгаагаа чамлаад, мэдрэмжээ дараад юм л бол хямраад байх боллоо ойрд. Өдий 30 хүрэхжийж арай ч дээ гэж өөрийгөө, нөхцөл байдлаа чамдлаад байх юм. 30 насны хямрал is real. Yahu?” гэдэг сториг Инстаграмынхаа Close friend-дээ харагдахаар оруулсан юм. Тэгээд үнэхээр намайг гэдэг дотнын хүмүүсээсээ үнэт зөвлөгөөнүүд авсныгаа сийрүүлье. Танд ч бас хэрэг болж магад.

Хүүе юу яриад байгаа юм. U’re such an inspo шүү. Би яг л чам шиг ОТ-д ажиллаж байгаад буцаад сурна гээд боддог. Өөр зөндөө л юмыг үзэж, харж өнгөрсөн юм чинь эхэндээ шинэ газар жаахан тиймхэн байж байгаад дасаад ирэхээрээ алах байхаа. Very adaptive person санагддаг шүү. Хүчтэй байгаарай…

Будапештд сурч байхдаа киноны арын хэсэгт гардаг олны дүрд (Extras) тоглох ажил хийхдээ танилцсан надаас хавьгүй дүү ч ухаалаг, өөдрөг, сайхан инээмсэглэдэг найз маань бичжээ.

Зүгээр шдээ, мундаг шдээ. Бид бүгд бурхан шүү. Ийм гоё эмэгтэй байж сайхан л амьдрах хэрэгтэй. Хамт ажиллаж байхдаа зөндөө олон зүйл чамаас сурсан шүү. Одоо заримдаа ажил дээр хэцүү юм тохиолдоход толгойн дотроо чамайг ямар хариу үйлдэл үзүүлэх байсан бол гэж бодоод санаа амардаг. Чиний өөрийн гэсэн шалгуур, бусад хүмүүст таалагдах гэж хичээдэггүй зан, өөрийн зөв гэж боддог зүйлдээ итгэлтэй байдаг чанарыг чинь өөртөө уусгаад авсан юм шиг байна лээ. Хүмүүс юу гэж бодох ер нь нэг их хамаа байхгүй мэдээж тодорхой хэмжээгээр байгаа гэхдээ миний үзэл бодол надад илүү үнэ цэнтэй учир нь энэ бол миний амьдрал гэдэг хандлага чинь... Чи юмыг илүү амраар хийх, би чадахаараа хийсэн болохгүй байвал одоо яах вэ дээ гэдэг. Ер нь хамгийн гол нь өөртөө итгэх итгэл л юм байна дөө.

Мэдрэмжээ гаргах нь чухал шүү. Надад бол хүндэлдэг бурхнаа олоод мөргөөд хүссэн зүйлээ хэлээд ярилцах нь тохиромжтой байсан. Бясалгалыг байнга хийж дадсан. Машинд, метронд гэх мэт замд явж байхдаа хийдэг болсон. Бас эрх эргүүлдэг. Юу ч хамаагүй бичдэг нэг нууц блогтой. Тарни уншихаар бас сэргээд байгаа юм шиг санагддаг. Илүү дутуу бодлуудыг намжаадаг, тайвшруулдаг. Мөн биен дээрээ tapping хийдэг. Цээж, гэдэс гэх мэт газраа tap хийхээр тайвширдаг. Бас сэтгэл түгшүүр багасгадаг амин тос (essential oil) хэрэглэдэг. Жишээ нь сарнайн тос (rose oil).

Хожуу танилцсан, ааш зөн тэс өөр ч хамгийн богино хугацаанд дотно болж чадсан найз минь бичжээ. Бодохнээ амьдралд чухалчилж үздэг чиг шугамууд маань ижил байсан болохоор бид их амархан сайн найзууд болсон байх. Бие биедээ хайртай байж, нэгнээ дэмжиж байх, Энэтхэг явж иогийн хичээлд сууж үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж бидний чат өндөрлөлөө.

Тэгдэг юмөө. Чинийх арай сүүлд эхлэж байна уу даа кк. Минийх 25 насанд аймар байсан. Гол нь байгаагаа хүлээн зөвшөөрснөөр давж гарч чадсан. Бусадтай өөрийгөө жишиж илүү юм бодоод хэрэггүй юм байна лээ. Өчигдрийн өөрөөсөө л сайн байхад болно. Тэгэхдээ байнга сайн байна гэж байхгүй юм чинь байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй санагдсан. Өөртэйгөө нүүр тулах их хэцүү байсан. Би гүн эморсон. Бүр яах гэж ч амьдраад байгаа юм гэж боддог үе байсан. Өөрөөсөө зугтаж болохгүй шүү. Өнөөдөр зугтаж болох ч дараа нэг өдөр үүнээс илүү хүчтэй бууна. Тийм болохоор эртхэн шиг өөртэйгөө ажиллаарай. Хаях хэсгээ хаяад, сайжруулах хэсгээ сайжруулаад яваарай. Бүгд өөрсдийн гэсэн замаар явж байгаа болохоор өнөөдрийн чи хамгийн сайн чи шүү. Муу байя гэж хэн ч боддоггүй шүү. Хааяа гэхдээ хөнгөхөн эморчих зүгээр шд, гоё шд. Бүх юм сайхан болноо, keep going girl, үнсье.

хэмээн миний багын сайн найз минь бичжээ. Ёстой л туулж гараад, зөв зам руугаа орсон хүний алт шиг үг байгаа биз.

Nope. Яасан гэж тэгж өөрийгөө мэрээд байдаг юм бэ? Динэгтээд байлгүй enjoy life. Enjoy yourself. Жодий шүү. You need to just enjoy plz. Ер нь бусдын тавьсан стандарт чамд ямар ч хамаагүй. Өөрийн хэмнэлээр амьдрах хэрэгтэй. Мэдрэлтээд байвал буцаад ир. Talk to your golden boy. Just be nice and don’t emo plz. Эморох чинь эцсийн эцэст завтай хүний ажил шүү. Эморох чинь динэг. Сул дорой динэг тэхүү.

гэж миний хайрлаж хүндэлж явдаг эгч маань бичсэн. Хүний амьдралд хэрэгтэй үедээ орж ирээд зүгээр байгаагаараа үлгэр дуурайлал үзүүлээд, байгаагаараа л хүн тайвшруулж, баяр баясал өгөөд байдаг хүн дээ.

Хямрал гэж байдаг шүү. Хэвийн шүү ахын дүү... Put yourself first and mental health is matter. All I know is to exercise regularly and learn how to let things go as naturally. Again exercise exercise. Ах нь жимнээсээ гараад явж байна. Өнөөдөр 10 цаг ажилласан. Өмнө нь яаж ажлын хажуугаар жимднээ гэж боддог байсан бол одоо яаж жимгүйгээр ажилланаа болсон.

Ах нь үнэнийг хэлэхэд ааваасаа хойш депресстээд, нойргүйтээд, өөртөө итгэх итгэлгүй болоод их хүнд байдалд орсон. Чи битгий өөрийгөө 30 гарсан, насанд хүрсэн хүн байж гэж буруутгаарай. Сэтгэл гутралд нас хамаа байхгүй. Гол нь бага дээр нь арилгаж сураарай.

Юм бодоод л байвал дуусахгүй. Бодолдоо улам идэгдэнэ. Бодлоос илүү мэдрэмжиндээ итгэ. Тэгээд заавал эерэг байх гэж битгий хичээ хэцүү байвал байгаагаар нь хүлээж ав. Заавал мундаг явах албагүй шүү дээ. Өөрийгөө жижиг гэлтгүй зүйл дээр урамшуулж бай. Тэгээд бүх юм сайхан болноо. Ах руугаа ямар ч үед залгаад ярилцаж байгаарай.

хайртай ахаасаа эдгээр үгийг сонсоод тэврүүлээд авах шиг болсон доо.

Өөрийгөө хайрлаж, хүлээн зөвшөөрч, уучилж сурах хэрэгтэй. Бид өөрсөддөө аймар хатуу ханддаг. Байнга голно, хэзээ ч уучилдаггүй. Тэр л бүх асуудлын үндэс. Өөртэйгөө сайн ярилцаад, тулж ажиллаарай. Тэр маш их өвдөлттэй байх болно. Тийм болохоор түүнээс зугтаж, өөр зүйлд сатаарах гээд байдаг юм байна лээ. Ер нь өөртэйгөө тулах, ганцаараа байж сурах хэцүү. Гэхдээ өглөө болгон сэрээд, орой унтахынхаа өмнө өөрт байгаа зүйлсдээ өнөөдөр болж өнгөрсөн сайхан зүйлсээ олж талархах нь үр дүнтэй байдаг. Бас“I am not my mind” гэж бодоод бодлоосоо давж гарч сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол бидний бодол дандаа сөрөг байдаг.

Эгч нь хэсэг хямраад бясалгал, spirituality судлаж эхэлсэн. Чи ч бас судлаад үзээрэй. Abraham hicks, Eckhart tolle, Gregg braden, Sadhguru, Oprah Dr Joe Dispenza, Jim Carry нарыг хайгаад сонсоод, уншаад үзээрэй.

Гол нь өөрийгөө хүчлээд тэвчээртэй, тууштай байх ёстой. Тэгэхгүй л бол сэтгэл санаа тогтохгүй. Байнга дээш доош савлана. Эгч рүүгээ байнга бичиж бай, хэзээ ч хамаагүй, юу ч хамаагүй…

хайрт эгчийнхээ зөвлөгөөг сонссон чинь 18 онд бас их ганцаардаж, сэтгэл санаагаар унадаг байхдаа Агнистийн гэгээ уншаад их тайвширдаг байснаа санасан. (ЭНД дарж Нил цэцгийн хүрээлэн номын тэмдэглэлийг уншаарай) Бас өөртэйгөө тулах хамгийн хэцүү түүнээс зугтаад байдаг гэж үнэн. Ганцаардвал дандаа сатаарч өөр юм хийдэг байсан. Өөртэйгөө нэг сайн тулаад өөрийгөө уучлаад, муухай зангаа хаяад, сайныгаа засаж сайжруулаад авах хэрэгтэй юм билээ. Сэтгэл гутрал хэвийн ч гялс тэмцэж, дарж авахгүй бол болохгүй. Ганц л олдох хайран амьдрал, цаг хугацааг үрэн тарах хийнэ шүү. Бие болон сэтгэлээр эрүүл байж олон сайхан зүйл үзэж харж, хийж бүтээнэ шүү дээ бид… Алдаж болноо гол нь давтах хэрэггүй. Өөрийгөө чөлөөлөөд эргэж харалгүй урагшлаарай…

“Амсаж буй зовлон, жаргал бүхнээ хүн өөрөө бүтээдэг. Өөртөө хүрэх ганц боломж бол ухамсар юм. Өөрийгөө ажиглаж, ухамсартай байснаар хүн ямагт тайван байх боломжтой.”

(Агнистийн гэгээ: Нил цэцгийн хүрээлэн номоос…)

PS: Надад санаа тавьж, өөрсдийн туршлагаа хуваалсан ах эгч, найзууддаа баярлалаа. Хайртай шүү. Уншсан та ч бас өөрийн туршлагаа хуваалцаарай. Бүх юм сайхан болно оо :)

--

--

Odna
Odna

Written by Odna

Уншсан, үзсэн, харсан, мэдэрснээ бусадтай хуваалцах дуртай нэгэн.

Responses (1)